Ил болгож мэдүүлэх хугацаа дуусахад
үлдэж байна


Төрийн байгууллага, албан тушаалтан нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувь хүн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана.

Энэ хууль танд ямар боломжийг олгож байна вэ?
Хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурьдсан албан татвар хамаарна:
  • 5.3.1 аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
  • 5.3.2 хувь хүний орлогын албан татвар
  • 5.3.3 үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • 5.3.4 нэмэгдсэн өртгийн албан татвар
  • 5.3.5 онцгой албан татвар
  • 5.3.6 гаалийн албан татвар
  • Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 24.00 цагт дуусна.
    • "Нуун дарагдуулсан" гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг ойлгоно.

    • "Хууль хэрэгжих хугацаа" гэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 00.00 цагаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацааг ойлгоно.

    • "Маягт" гэж хувь хүн, хуулийн этгээдийн сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, тайлагнасан, мэдүүлсэн хөрөнгө, орлого, үйл ажиллагааг бүртгэхээр тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу төрийн захиргааны байгууллагын баталсан маягтыг ойлгох бөгөөд уг маягт нь "Эдийн засгийн ил тод байдал" гэсэн тэмдэглэгээтэй байна. "Эдийн засгийн ил тод байдал" тэмдэгний загварыг Сангийн сайд батална.

    • "Бараа, тээврийн хэрэгсэл" гэж улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад бараа, тээврийн хэрэгслийг ойлгоно.