Ил болгож мэдүүлэх хугацаа дуусахад
үлдэж байна


Төрийн байгууллага, албан тушаалтан нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувь хүн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана.

ЭЗИТБДТХуулийн дагуу тайлан гаргаж байгаа хувь хүн, хуулийн этгээдүүдэд анхааруулга хүргүүлж байна.

ЭЗИТБДТХуулийн 2.2. заалтын дагуу энэ хуулийн 3.1-д  заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон  бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн,  хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Хувь хүний орлогын албан татварын шинээр гаргасан тайланг/ЭЗИТБТ-06/ зөвхөн Хувь хүн тайлагнана.
Цалин, хөдөлмөрийн  хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын шинээр гаргасан тайлангийн/ЭЗИТБТ-11,12/ татвар төлөгчийн тоо багананд  орлого, хөрөнгийн дүн шивэхгүй зөвхөн  тухайн шинээр мэдүүлсэн орлого хэдэн татвар төлөгчтэй холбоотой болохыг мэдээлсэн татвар төлөгчийн тоог оруулах.
Хувь хүн, хуулийн этгээд нь ЭЗИТБДТХуулийн дагуу тайланд мэдүүлэх хөрөнгө, орлогын дүнг  төгрөгөөр шивж оруулах
Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 12.3.-т: “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж,  байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл,  хураамжийн тооцоо хийнэ.” гэж заасны дагуу Санхүүгийн тайлан баталгаажуулснаар  татварын шинээр гаргасан тайлан хүчин төгөлдөр болох.
Зөвхөн тухайн хувь хүн, хуулийн этгээдийн мэдүүлж буй хөрөнгө орлогод хамаарах татварын төрлөөр тайланг илгээх. 
Шинээр гаргасан татварын тайланг буруу мэдүүлсэн тохиолдолд тухайн тайланг хүчингүй тайланд  тооцохыг анхааруулж байна.