Ил болгож мэдүүлэх хугацаа дуусахад
үлдэж байна


Төрийн байгууллага, албан тушаалтан нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувь хүн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана.

Ил болгож мэдүүлэх алхмууд
  • Хувь хүн
  • Хуулийн этгээд
Нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгох зорилгоор дараах арга хэмжээг авна:

  • Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг;

  • Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэт заасны дагуу ажил олгогчоор бүртгүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан тайланг гаргаагүй, буруу гаргасан, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, дутуу төлсөн бол нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж, хуульд заасны дагуу шимтгэл төлөх;

  • Хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл буруу бүртгүүлсэн бол бүртгүүлэх;

  • Санхүүгийн тайлангаа гаргаагүй буюу буруу гаргасан бол шинээр гаргах;

  • Гаалийн хилээр мэдүүлээгүй бараа, тээврийн хэрэгслийн нэмэлт мэдүүлгийг мэдүүлэх;

  • Журмын 4.1.1-4.1.5-д зааснаас бусад хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй бол бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах;
Дээрх арга хэмжээг авч, дараах байгууллагуудад бүртгүүлж, мэдүүлнэ

  • Харьяалах татварын албанд;
  • Харьяалах нийгмийн даатгалын байгууллагад;
  • Харьяалах улсын бүртгэлийн албанд;
  • Харьяалах харилцагч санхүүгийн байгууллагад;
  • Гаалийн байгууллагад;
  • Холбогдох эрх бүхий байгууллагад;

  • а/ Хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэх бол:
    • хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
    • үүсгэн байгуулах баримт бичиг /эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээ/
    • улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
    • улсын бүртгэлийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
    • шаардлагатай тохиолдолд итгэмжлэл
  • б/ Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бол
    • нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт
    • улсын бүртгэлийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
    • үүсгэн байгуулсан баримт бичигт оруулсан өөрчлөлт, холбогдох шийдвэр
    • улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
    • шаардлагатай тохиолдолд итгэмжлэл
  • в/ Эд хөрөнгө шинээр улсын бүртгэлд бүртгүүлэх бол
    • тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг
    • газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр
    • газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар
    • газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн газрын кадастрын зураг
    • барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан зураг
    • Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1-д заасан баримт бичиг
    • Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “эрх”-ийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
    • улсын тэмдэгтийн хураамж төлсөн, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт
  • г/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах бол
    • өргөдөл
    • бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой нотлох баримт
    • эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • үйлчилгээний хураамж төлсөн баримт
  • Журмын 4.2.1-ийн “в”, “г”-д заасны дагуу эд хөрөнгө шинээр бүртүүлсэн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан хуулийн этгээд нь уг өөрчлөлтийг санхүүгийн тайландаа тусгаж баталгаажуулсан байна.
  • а/ Хувь хүн, хуулийн этгээд нь албан татвар төлөгчөөр бүртгүүлэх бол:
    • хуулийн этгээд нь Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 236 дугаар тушаалаар баталсан “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ болон банкин дахь бүх дансны дугаарыг харьяалах татварын албанд бүртгүүлнэ;
    • Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчид орлого олгож байгаа хуулийн этгээд, хуьт хүн нь тухайн орлогоос суутган тооцсон татварын тайлан, мэдээг харьяалах татварын албанд гаргаж өгөх бөгөөд түүнийг үндсэлэн суутгуулагчийн татвар төлөгчийн бүртгэлд бүртгүүлнэ;
    • хувь хүн нь иргэний үнэмлэх (гадаад иргэний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон баримт бичиг, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх)-ийг оршин суугаа газрын тодорхойлолт, 2 хувь цээж зураг (3х4)-ийн хамт харьяалах татварын албанд бүртгүүлнэ;
    • хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан татвар ногдох орлогыг шинээр тайлагнасны дараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх нөхцөлийг хангасан, эсхүл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасан хугацаанаас өмнө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх нөхцөлийг хангасан боловч бүртгүүлээгүй тохиолдолд тус тус Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу харьяалах татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Энэ тохиолдолд тухайн этгээд нь албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсныг нотлох баримтын хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ;
  • б/ Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа бүртгүүлэх бол:
    • шинээр мэдүүлсэн тайлан (маягтын дагуу хөтөлсөн байх);
    • нийгмийн даатгалд өгсөн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт;
    • гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн мэдүүлэг болон мэдүүлэхтэй холбоотой бусад баримт бичиг;
  • а/ Хувь хүн, хуулийн этгээд ажил олгогчоор бүртгүүлэх бол:
    • Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2011 оны 83 дугаар тушаалаар баталсан "Ажил олгогчийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, дугаар олгох журам"-ын дагуу бүртгүүлж, дугаар авах (иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгомон хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар);
    • "Ажил олгогчийн гаргаж ирүүлэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7)", "Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан (НД-8)"-г цаасаар гаргаж тайлагнах (ажлын байр, орон тоо, ажилд авсан, чөлөөлсөн тушаал, татварын байгууллагад гаргасан тайланд тусгасан цалингийн сангаар ноглогдсно байх);
    • Нийгмийн даатгалын байгууллага нь холбогдох баримтыг тулган шалгаж, тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу тооцсон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн этгээдээр төлүүлж, тайланг баталгаажуулна;
  • б/ Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу бууруулсан, эсхүл өөр бусад шалтгаанаар дутуу төлсөн бол:
    • "Ажил олгогчийн гаргаж ирүүлэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7)", "Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан (НД-8)"-г гаргаж тайлагнах (даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр, ажилд авсан, чөлөөлсөн тушаал, татварын байгууллагад гаргасан тайланд тусгасан цалингийн сангаар ноглогдсно байх);
    • Нийгмийн даатгалын байгууллага нь холбогдох баримтыг тулган шалгаж нуусан буюу бууруулсан, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу төлүүлж, тайланг баталгаажуулна;
    • Ниймийн даатгалын байгууллагын байцаагч (ажилтан) дээр дурьдсан баримтыг үндсэлэн даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт цалинг шинэчлэн бичиж баталгаажуулна;

Журмын 4.2.3-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлсэн даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр нөхөн олгож, бичилт хийж баталгаажуулна.

Ажил олгогч нь журмын 2.1.1-д заасан хугацаанаас өмнө аливаа үйл ажиллагаа эрхлээгүй, цалин олгоогүй, эсхүл хуулиар хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж байсан, түүнчлэн мөн журмын 4.2.3-т заасан баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахгүй. Ажил олгогч аливаа үйл ажиллагаа эрхэлж байсан болон цалин олгож байсныг нотлох баримт нь журмын дагуу татварын байгууллагад шинээр мэдүүлсэн тайлан байх бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн эрхэлж байсан үйл ажиллагааг нотлох боломжтой бусад этгээдийн тодорхойлолт байж болно.

  • а/ Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан бараа, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийн үнэн зөвийг нотлох зорилгоор дараах баримт бичгийг гаалийн байгууллагад хүргүүлнэ:
    • гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх;
    • тээврийн баримт бичиг;
    • тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз;
    • хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт.
  • б/ Журмын 3.2.1-д заасан ажилтан нь дээр дурьдсан баримт бичгийг доор дурьдсан хэлбэрээр хянан баталгаажуулах бөгөөд ийнхүү баталгаажуулсны дараа тухайн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно:
    • бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, тоо хэмжээг бууруулж мэдүүлсэн тохиолдолд нөхөн бүрдүүлэлтийг хийж баталгаажснаар;
    • гаалийн үнийг бууруулж мэдүүлсэн, тоо хэмжээг дарсан, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны ангиллыг буруу мэдүүлсэн тохиолдолд гаалийн мэдүүлэг болон тэдгээртэй холбоотой баримт бичгүүдийг баталгаажуулснаар;
    • гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг баталгаажуулсны дараа тухайн хувь хүн, хуулийн этгээд нь холбогдох санхүү, нягтлан бодох бүртгэлд энэ тухай тусгаж, жил, улирлын тайлан гаргана.
  • Санхүүгийн тайлангаа шинээр гаргах буюу өөрчлөлт оруулах бол:
    • Шинээр бүртгүүлж буй хуулийн этгээдийн өргөдөл;
    • Нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгон мэдээлсэн тайлан /маягтын дагуу хөтөлсөн байх/;
  • а/ Хөрөнгө, орлого, үйл ажиллагааг шинээр бүртгүүлэх бол:
    • өргөдөл;
    • тухайн хөрөнгө, орлого, үйл ажиллагааг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нотолсон баримт бичиг;
    • улсын тэмдэгтийн хураамж буюу холбогдох үйлчилгээний хөлс төлсөн баримт;
    • хуульд заасан бусад баримт бичиг;
  • б/ Хөрөнгө, орлого, үйл ажиллагаатай холбогдох бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах бол:
    • өргөдөл;
    • бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдох баримт материал;
    • бүртгэлийн гэрчилгээ;
    • улсын тэмдэгтийн хураамж буюу холбогдох үйлчилгээний хөлс төлсөн баримт;
    • хуульд заасан бусад баримт бичиг;

Хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа шинээр бүртгүүлсэн болон бүртгэлд өөрчлөлт оруулсан хуулийн этгээд уг өөрчлөлтийг санхүүгийн тайланд тусгаж баталгаажуулсан байна.

Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 24.00 цагт дуусна.
  • Улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой:
    • a/ Хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэх;
    • б/ Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах;
    • в/ Эд хөрөнгө шинээр улсын бүртгэлд бүртгүүлэх;
    • г/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг харьяалах бүртгэлийн алба цаасаар хүлээн авна.
  • Татварын албатай холбоотой:
    • а/ Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үйл ажиллагааг харьяалах татварын алба цаасаар хүлээн авна.
    • б/ Хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил тодоор тайлагнах системээр хүлээн авах бөгөөд уг систем нь 2015 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн ажиллаж байна. ILTOD.MTA.MN сайтын “Ил тод – нэвтрэх” цэсээр системд нэвтэрнэ.
  • Нийгмийн даатгалын байгууллагатай холбоотой:
    • а/ Хувь хүн, хуулийн этгээд ажил олгогчоор бүртгүүлэх;
    • б/ Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу бууруулсан, эсхүл өөр бусад шалтгаанаар дутуу төлсөн үйл ажиллагааг харьяалах нийгмийн даатгалын байгууллага цааасаар хүлээн авна.
  • Гаалийн байгуулагатай холбоотой:
    • Хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан бараа, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийн үнэн зөвийг нотлох баримт бичгийг гаалийн байгууллага цаасаар хүлээн авна.
  • Санхүүгийн байгууллагатай холбоотой:
    • Санхүүгийн тайлангаа шинээр гаргах буюу өөрчлөлт оруулах үйл ажиллагааг харилцагч санхүүгийн байгууллагад цаасаар болон e-balance.mof.gov.mn системээр хүлээн авна.
  • Журмын 4.1.1-4.1.5-д зааснаас бусад хөрөнгө, орлого, үйл ажиллагааг бүртгэх эрх бүхий байгууллагатай холбоотой:
    • а/ Хөрөнгө, орлого, үйл ажиллагааг шинээр бүртгүүлэх;
    • б/ Хөрөнгө, орлого, үйл ажиллагаатай холбогдох бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг холбогдох эрх бүхий байгууллага цаасаар хүлээн авна.